Булган аймгийн Могод сум нь 1931 онд байгуулагдсан, хуучнаар Түшээт хан аймгийн Бишрэлт гүний хошуу. 282047 га газар нутагтай. Улаанбаатар хотоос 331 км-т, Булган аймгийн баруун урд хэсэгт 135км-т оршдог, баруун талаараа Архангай аймгийн Өлзийт, Өгийнуур, урд талаараа Булган аймгийн Гурванбулаг зүүн талаараа Хишиг-Өндөр, Орхон, хойд талаараа Сайхан сумдтай хиллэдэг. Байгалийн эрс тэс уур амьсгалтай, ой хээрийн бүсэд багтдаг, далайн түвшнээс дээш 1450метр өндөрт өргөгдсөн, Орхон голын сав газарт оршдог. Газар хөдлөлтийн эрчимтэй бүс бөгөөд 8-10 баллын идэвхижилтэй. Уул, гүвээ толгод бүхий тал хээр нутагтай бөгөөд мал аж ахуй зонхилон эрхлэхэд тохиромжтой.

     Айргаараа 2005,2006,2007,2013 онуудад "Үнэмлэхүй шилдэг брэнд бүтээгдэхүүн", "Орон нутгийн шилдэг брэнд бүтээгдэхүүн" шагнал хүртсэн.  Оцон, Сэнжид, Бураат,Ээж хад, Дуут хад, гэх мэт байгалийн үзэсгэлэнт газар нутагтай,Түргийн алтан тамгат Дархан баатрын хөшөө, Буган чулуун хөшөө гэх мэт түүх дурсгалт газар, эмчилгээний өндөр чанартай Хульжийн халуун рашааныг түшиглэсэн амралт сувилалт газруудтай.

 Тус суманд төр төсвийн 6 байгууллага 27 аж ахуйн нэгж байгууллага үйл ажиллагаа явуулж байна.  

     Монгол Улсын Баатар нисгэгч Чоймболын Шагдарсүрэн, Ардын хувьсгалын партизан Япон хэмээх Ажваагийн Данзан /тагнуулч/, Ой модны аж үйлдвэрийн яамны сайд Дамдингийн Цэдэн,БНМАУ-ын Гавьяат жүжигчин  Нямын Цэгмэд, Гавьяат эмч Лхамжавын Нарантуяа, Гавьяат барилгачин Мэтэвийн Могойтар, Гавьяат багш Жамцын Баасанжав, Гавьяат зоо техникч Шагдарсүрэнгийн Дашцэрэн, Гавьяат эдийн засагч Балжиннямын Дашням, Хөдөлмөрийн баатар Жанчивын Баасан, Анхны эмэгтэй хурандаа Дашдондогийн Дэнсмаа, Эрдэмтэн зохиолч Шанжмятавын Гаадамба, Төрийн соёрхолт хөгжмийн зохиолч Цэдэн-Ишийн Чинзориг, УИХ-ын дарга асан Лхамсүрэнгийн Энэбиш,УИХ-ын гишүүн Цэгмидийн Цэнгэл, Энэбишийн Мөнх-Очир гэх мэт олон арван төр нийгмийн зүтгэлтэн, алдартан, гавьяатнуудын өлгий нутаг юм.   

     2019оны жилийн эцсийн байдлаар Жаргалант,Баясгалант,Баянгол,Баян-Уул, Эрхт гэсэн Засаг захиргааны 5 нэгжид 828 өрх, 2643 хүн ам ажиллаж амьдарч байгаа бөгөөд 329596толгой малтайгаас тэмээ 71, адуу 26602, үхэр 15677, хонь 208366, ямаа 78880 байна. 

Дэлгэрэнгүй ..

Асуулт

Үр дүн

Вэб хандалт

Өнөөдөр:

67


Өчигдөр:

157


Сүүлийн долоо хоногт:

277


Нийт:

11040


© 2015, Булган аймгийн Могод сумын ЗДТГ.