Хуудас:  1  ( 3 мэдээ )

"Замд гаръя"

2018-10-09 03:01:56

Сумын спорт хамтлагаас санаачилсан "Замд гаръя" аялалд ЗДТГ, ЕБС, Оч цэцэрлэг, Соёлын төв, ЭМТ-ийн ажилчин, албан хаагчид, хувийн мал эмнэлэгийн хамт олон нэгдэж 2-р багийн үзэсгэлэнт газруудаар аялж, хоорондоо тэмцээн уралдаан зохион байгуулж нэгэн өдрийг  хөгжилтэй сайхан өнгөрөөлөө. Үүнд: 4*100, хөгжилтэй буухиа, уулын оргил булаацалдах, эмэгтэй сумо, багийн ахлагчийн тэмцээн болон байгууллага бүр нэг, нэг тэмцээн зохион байгуулж оролцлоо. Байгууллага бүр шувууны суулт хийсэн, үлийн цагаан оготныг угаартуулах ажлыг зохион байгуулсан болно. 

Дэлгэрэнгүй ..

Суурь боловсролын сургуулийн 7-р ангийн сурагчид ЗДТГ-ын үйл ажиллагаатай танилцлаа. Төрийн удирдлага, албан хаагчдынхаа дунд  гар бөмбөг, сагсан бөмбөгийн тэмцээн зохион байгуулж Д.Сүхбаатар ахлагчтай "Зоримог акул"-ууд баг тэргүүн байр эзэллээ. Төрийн албаны удирдах лбан тушаалд ажиллаж байсан болон Төрийн жинхэнэ албан хаагчдын ахмад, дунд үе , залуучуудын "Төрийн алтан хэлхээ" уулзалт зохион байгуулж,  "АХА"тэмцээн явуулж тэргүүн байр МЭҮТ-ын  дарга Д.Сүхбаатар, дэд байр Газрын даамал Н.Гансүх, гутгаар байр 4-р багийн Засаг дарга А.Тэмүүжин нар тус тус байр эзэлээ.  Нүүдлийн Тамгын газар Баясгалант багийн ард иргэдтэй уулзаж Төрийн дээд шагналд тодорхойлох, Бэлчээр ашиглалт чөлөөлөх, Гаднаас орж ирж байгаа малчдын асуудлыг шийдэх, Хугархайн арыг ойн нөхөрлөлд эзэмшүүлэх талаар хэлэлцэж шийдвэр гаргалаа.

Дэлгэрэнгүй ..

      Булган аймгийн Могод сумын соёлын төвийг Монгол Улсын Төрийн соёрхолт хөгжмийн зохиолч Ц.Чинзориг агсны нэрэмжит болгох шийдвэрийг аймгийн ИТХ-аас гаргасан байна.
     Төрийн соёрхолт хөгжмийн зохиолчийн гавьяат үйлсийг алдаршуулж, үлгэр дууриалыг залуу үед өвлүүлэн таниулах, олон түмэнд сурталчлах зорилгоор төрсөн нутгийнх нь соёлын байгууллагыг түүний нэрэмжит болголоо.

      Могод сумын Дэрстийн гүвээ гэдэг газар 1955 онд мэндэлсэн Чинзориг хүү дөчин тавхан наслахдаа 400 орчим бүтээл туурвисан байна.
         Тэрээр 1990-1996 онд “Илдэн уулын цуурай” оратори, “Тэмүүжин” дуурь, “Үүлэн цэнхэр хангай”, “Намрын дурсамж”, “Учран золгохын ерөөл” дуунууд зэрэг олон арван даацтай бүтээл туурвисны учир Монгол Улсын Төрийн соёрхол хүртсэн юм.
Дэлгэрэнгүй ..
Хуудас:  1  ( 3 мэдээ )

Асуулт

Үр дүн

Вэб хандалт

Өнөөдөр:

12


Өчигдөр:

1


Сүүлийн долоо хоногт:

25


Нийт:

3472


© 2015, Булган аймгийн Могод сумын ЗДТГ.