..бусад

Могод сумын соёлын төвийг Ц.Чинзоригийн нэрэмжит болголоо


      Булган аймгийн Могод сумын соёлын төвийг Монгол Улсын Төрийн соёрхолт хөгжмийн зохиолч Ц.Чинзориг агсны нэрэмжит болгох шийдвэрийг аймгийн ИТХ-аас гаргасан байна.
     Төрийн соёрхолт хөгжмийн зохиолчийн гавьяат үйлсийг алдаршуулж, үлгэр дууриалыг залуу үед өвлүүлэн таниулах, олон түмэнд сурталчлах зорилгоор төрсөн нутгийнх нь соёлын байгууллагыг түүний нэрэмжит болголоо.

      Могод сумын Дэрстийн гүвээ гэдэг газар 1955 онд мэндэлсэн Чинзориг хүү дөчин тавхан наслахдаа 400 орчим бүтээл туурвисан байна.
         Тэрээр 1990-1996 онд “Илдэн уулын цуурай” оратори, “Тэмүүжин” дуурь, “Үүлэн цэнхэр хангай”, “Намрын дурсамж”, “Учран золгохын ерөөл” дуунууд зэрэг олон арван даацтай бүтээл туурвисны учир Монгол Улсын Төрийн соёрхол хүртсэн юм.

    Асуулт

    Үр дүн

    Вэб хандалт

    Өнөөдөр:

    1


    Өчигдөр:

    0


    Сүүлийн долоо хоногт:

    3


    Нийт:

    2732


    © 2015, Булган аймгийн Могод сумын ЗДТГ.