..бусад

Айрагны баяр сайхан болж өндөрлөлөө.

  1. Айрагны амт чанар шалгарууллаа. Баг бүрээс нийт 36 айл өрх оролцноос “Шилдэг айраг” буюу Тэргүүн байр 3-р багийн залуу малчин Э.Сэр-Од дамба, Дэд байр 4-р багийн залуу малчин Н.Батжаргал, Гутгаар байр 3-р багийн малчин Соёл-Эрдэнэ, Тусгай байр 4-р багийн малчин Н.Цогтбаяр айраг тус тус шилдгүүдээр тодорсон байна.
  2. Хэн сайн айраг уух вэ?” тэмцээнд нийт 20 хүн оролцноос “Тэргүүн байр” 3-р багийн малчин Батбаатар, Дэд байр 3-р багийн залуу малчин Д.Анхбаяр нар тус тус тодорч өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнаж урамшууллаа.
  3. Хуруу гаргах наадаан тэмцээнд нийт 26 хүн оролцноос   Тэргүүн байр 3-р багийн С.Ганбаатар, дэд байр 3-р багийн залуу малчин Цогтсайхан нар шалгарч мөнгөн шагналаар шагнаж урамшууллаа.
  4. Дэмбээ наадааны тэмцээнд   32 иргэн хамрагдсанаас Тэргүүн байр 3-р багийн залуу малчин Ө.Жамсранхорол, Дэд байр 3-р багийн малчин Соёл-Эрдэнэ нар шалгарч өргөмжлөл мөнгөн шагналаар шагнаж урамшууллаа.
  5. Чөдөр зангидах тэмцээнд баг бүрээс 1,1 иргэн хамрагдсанаас Тэргүүн байр 4-р багийн залуу малчин Б.Золбаяр, Дэд байр 3-р багийн малчин Наранцогт нар тодорч өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнаж урамшуулав.
  6.  Дааганы уралдааныг амжилттай сайхан зохион байгууллаа.  Түрүү магнайнд   Архангай Өлзийт сумын Сүхболдын хүрэн, аман хүзүүнд  3-р багийн Ж.Дэлгэрсайханы хүрэн халзан, айргын 3-т  2-р багийн  Ц.Баярсайханы будан, айргын 4-т 2-р багийн Бат-Эрдэнийн хонгор,  Архангай аймгийн Өлзийт сумын Сүхболдын хул тус тус тодорч, торгон жолоогоо өргөлөө. Идэвхи санаачилгатай оролцсон нутгийн зон олондоо баярлаж талархсанаа илэрхийлж байна. 

    Асуулт

    Үр дүн

    Вэб хандалт

    Өнөөдөр:

    44


    Өчигдөр:

    0


    Сүүлийн долоо хоногт:

    3


    Нийт:

    2775


    © 2015, Булган аймгийн Могод сумын ЗДТГ.