..бусад

Ахмадын баяр өргөн дэлгэр болж өндөрлөлөө.

Ахмадын баяр сайхан өргөн дэлгэр болж байна.
Аймгийн Тэргүүний ажилтан тэмдэгээр 5-р багийн өндөр настан Д.Мягмарсүрэн, 4-р багийн өндөр настан Ц.Сарантуяа, Аймгийн Засаг даргын "Баярын бичиг"-ээр 5-р багийн өндөр настан О.Чойжил, Ц.Оюун, 2-р багийн өндөр настан Д.Чүлтэмсүрэн, Засаг даргын "Жуух бичиг"-ээр 5-р багийн өндөр настан Ж.Доржсүрэн, 4-р багийн өндөр настан М.Гомбосүрэн, 5-р багийн өндөр настан Г.Дарамрагчаа , МАН-ын "Тусгаар тогтнолын одон"-оор 1-р багийн өндөр настан Н.Сүрэнхор, МАН-ын "Хүндэт тэмдэг"-ээр Б.Пүрэвсүрэн нар шагнагдлаа. Ахмадын баярын арга хэмжээг 1-р багийн өндөр настан асан
Ж.Налжирмаагийн үр хүүхдүүд хамтран зохион байгууллаа. Б.Болдбаатар, Б.Бямбасүрэн нар ахмадын байранд халуун тогоо , хүн эмнэлэгийн гал тогоонд гал тогооны иж бүрэн хэрэгслийн хандив өргөлөө. 3-р багийн мянгат малчин Г.Ууганбаяр 20 л айраг, 1 хонь, 1-р багийн сумын сайн малчин Л.Гантөмөр 20 л айраг, 1 хониор ивээн тэтгэлээ. Хульж ресорт ХХК "Ахмадын байр"-нд гарын бэлэг гардуулан өглөө. "Элбэг-Орших" ХХК ахмадын байранд халуун тогоо, 70 ширхэг аяга гардуулж өглөө. Нийт хүрэлцэн ирсэн ахмадууд маань урт наслаж, удаан жаргах болтугай.

    Асуулт

    Үр дүн

    Вэб хандалт

    Өнөөдөр:

    6


    Өчигдөр:

    0


    Сүүлийн долоо хоногт:

    14


    Нийт:

    2722


    © 2015, Булган аймгийн Могод сумын ЗДТГ.