Төрийн албан хаагчдын зөвлөгөөн амжилттай болж өндөрлөлөө. Могод сумын Төрийн албан хаагчдын өнөөгийн байдал илтгэгч Ч.Алимаа, Төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг хэрэгжүүлэх бодлого , үйл ажиллагаа илтгэгч Д.Эрдэнэбилэг, Бодлогын баримт бичгийн хэрэгжилт, захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хяналт -шинжилгээ, үнэлгээ хийх журам илтгэгч Б.Насанжаргал, Сайн засаглал, сахилга хариуцлага илтгэгч Б.Даваа, Байгууллагын харилцаа болон харилцааны ёс зүйн, харилцаа хандлага гэсэн сэдвээр илтгэгч Л.Энхцогт нар илтгэл тавилаа.
Шагналын хур буулаа.
МУЕ-ийн зарлигаар Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойн хүндэт медалиар Соёлын төвийн эрхлэгч Б.Нэргүй, МУЗГ-ын шагнал Ардын боловсролын тэргүүний ажилтан цол тэмдгээр Ерөнхий боловсролын сургуулийн багш С.Амаржаргал, Р.Түмэнжаргал, Аймгийн Тэргүүний ажилтан цол тэмдгээр Ерөнхий боловсролын сургуулийн захирал Ч.Алимаа, Аймгийн ИТХ-ын Хүндэт жуухаар Татварын Улсын байцаагч Д.Соёлмаа, Аймгийн ИТХ-ын Баярын бичгээр Цаг уурын ажилтан М.Гантуяа, Аймгийн Засаг даргын Жуух бичгээр Нийгмийн бодлогын мэргэжилтэн Б.Уранцэцэг, Аймгийн Засаг даргын Баярын бичгээр Соёлын төвийн хөгжмийн багш Х.Жүгдэрхорол, ЭМТ-ийн эх баригч эмч Г.Оюундалай, Оч цэцэрлэгийн багш Л.Ганганбайгал, Монголын Залуучуудын холбооны 100 жилийн ойн медалиар Г.Отгонхүү, П.Бямбасүрэн нар шагнагдлаа.