Эх үрсийн баярын өдөр баяр дээр баяр нэмэн Эхийн алдар одон гардуулах ёслолын үйл ажиллагаа боллоо. Эхийн алдар I зэргийн одонгоор С.Золжаргал, Эхийн алдар II зэргийн одонгоор Л.Болормаа, А.Даваажав, М. Энхзул нар шагнагдлаа. Мөн Дархан бэр цол тэмдэгээр Б.Энхцэцэг, Уран бэр цол тэмдэгээр С.Золжаргал шагнууллаа. Мэндчилгээ дэвшүүлж ая дуугаа өргөсөн авьяаслаг сурагчиддаа Сарангэрэл багшдаа маш их баярлалаа.