Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 98 жилийн ойн баярт зориулан "Марш тактик" тэмцээнийг эрчүүдийнхээ дунд амжилттай сайхан зохион байгууллаа. Үүнд: Олс таталт, багийн гүйлт, буудлага /хэвтээ, суугаа, босоо байрлал/, гранат шидэлт, гир өргөлт эдгээр төрлүүдээр хурд хүч авхаалж самбаагаа сорин нийт 6 баг оролцсоноос "Тэргүүн байр" Баясгалант багийн Залуус баг өргөмжлөл, 50000 төгрөг , "Дэд байр" Засаг даргын Тамгын газрын баг өргөмжлөл,30000 төгрөгөөр тус тус шагнаж урамшууллаа.