Хуудас:  1   2   3   4   5   6  ( 55 мэдээ )

"Уяачид дуулж байна" тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа. Нийт 17 залуу уяачид оролцож 2 үе шаттай зохион байгуулагдаж  "Тэргүүн байр" 4-р багийн залуу уяач Г.Ууганбаяр, "Дэд байр" 2-р багийн залуу уяач Б.Чинзориг, "Гутгаар байр" 5-р багийн залуу уяач Б.Мөнгөншагай нийт оролцсон залуу уяачиддаа эрүүл энх аз жаргал хүсье.

Дэлгэрэнгүй ..

Ахмадын баяр сайхан өргөн дэлгэр болж байна.
Аймгийн Тэргүүний ажилтан тэмдэгээр 5-р багийн өндөр настан Д.Мягмарсүрэн, 4-р багийн өндөр настан Ц.Сарантуяа, Аймгийн Засаг даргын "Баярын бичиг"-ээр 5-р багийн өндөр настан О.Чойжил, Ц.Оюун, 2-р багийн өндөр настан Д.Чүлтэмсүрэн, Засаг даргын "Жуух бичиг"-ээр 5-р багийн өндөр настан Ж.Доржсүрэн, 4-р багийн өндөр настан М.Гомбосүрэн, 5-р багийн өндөр настан Г.Дарамрагчаа , МАН-ын "Тусгаар тогтнолын одон"-оор 1-р багийн өндөр настан Н.Сүрэнхор, МАН-ын "Хүндэт тэмдэг"-ээр Б.Пүрэвсүрэн нар шагнагдлаа. Ахмадын баярын арга хэмжээг 1-р багийн өндөр настан асан
Ж.Налжирмаагийн үр хүүхдүүд хамтран зохион байгууллаа. Б.Болдбаатар, Б.Бямбасүрэн нар ахмадын байранд халуун тогоо , хүн эмнэлэгийн гал тогоонд гал тогооны иж бүрэн хэрэгслийн хандив өргөлөө. 3-р багийн мянгат малчин Г.Ууганбаяр 20 л айраг, 1 хонь, 1-р багийн сумын сайн малчин Л.Гантөмөр 20 л айраг, 1 хониор ивээн тэтгэлээ. Хульж ресорт ХХК "Ахмадын байр"-нд гарын бэлэг гардуулан өглөө. "Элбэг-Орших" ХХК ахмадын байранд халуун тогоо, 70 ширхэг аяга гардуулж өглөө. Нийт хүрэлцэн ирсэн ахмадууд маань урт наслаж, удаан жаргах болтугай.

Дэлгэрэнгүй ..
  1. Айрагны амт чанар шалгарууллаа. Баг бүрээс нийт 36 айл өрх оролцноос “Шилдэг айраг” буюу Тэргүүн байр 3-р багийн залуу малчин Э.Сэр-Од дамба, Дэд байр 4-р багийн залуу малчин Н.Батжаргал, Гутгаар байр 3-р багийн малчин Соёл-Эрдэнэ, Тусгай байр 4-р багийн малчин Н.Цогтбаяр айраг тус тус шилдгүүдээр тодорсон байна.
  2. Хэн сайн айраг уух вэ?” тэмцээнд нийт 20 хүн оролцноос “Тэргүүн байр” 3-р багийн малчин Батбаатар, Дэд байр 3-р багийн залуу малчин Д.Анхбаяр нар тус тус тодорч өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнаж урамшууллаа.
  3. Хуруу гаргах наадаан тэмцээнд нийт 26 хүн оролцноос   Тэргүүн байр 3-р багийн С.Ганбаатар, дэд байр 3-р багийн залуу малчин Цогтсайхан нар шалгарч мөнгөн шагналаар шагнаж урамшууллаа.
  4. Дэмбээ наадааны тэмцээнд   32 иргэн хамрагдсанаас Тэргүүн байр 3-р багийн залуу малчин Ө.Жамсранхорол, Дэд байр 3-р багийн малчин Соёл-Эрдэнэ нар шалгарч өргөмжлөл мөнгөн шагналаар шагнаж урамшууллаа.
  5. Чөдөр зангидах тэмцээнд баг бүрээс 1,1 иргэн хамрагдсанаас Тэргүүн байр 4-р багийн залуу малчин Б.Золбаяр, Дэд байр 3-р багийн малчин Наранцогт нар тодорч өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнаж урамшуулав.
  6.  Дааганы уралдааныг амжилттай сайхан зохион байгууллаа.  Түрүү магнайнд   Архангай Өлзийт сумын Сүхболдын хүрэн, аман хүзүүнд  3-р багийн Ж.Дэлгэрсайханы хүрэн халзан, айргын 3-т  2-р багийн  Ц.Баярсайханы будан, айргын 4-т 2-р багийн Бат-Эрдэнийн хонгор,  Архангай аймгийн Өлзийт сумын Сүхболдын хул тус тус тодорч, торгон жолоогоо өргөлөө. Идэвхи санаачилгатай оролцсон нутгийн зон олондоо баярлаж талархсанаа илэрхийлж байна. 
Дэлгэрэнгүй ..

Гатлага онгоцоо Аймгийн болон сумын хүлээн авах ажлын хэсгийнхэн албан ёсоор хүлээн авч ажиллалаа. Холбоо барих утас: 93306600

Дэлгэрэнгүй ..

Нэг байгууллага-Нэг ахмад сарын аяны хүрээнд ЗДТГ өндөр настан Ц.Дамдинсүрэн, Ч.Хишигсүрэн нарт эм, тарианы мөнгийг гардуулан өглөө.  Урт наслаж, удаан жаргах болтугай.

Дэлгэрэнгүй ..

Жаргалант багийн өдөрлөг сайхан болж өндөрлөлөө. Урлагийн төрөл: Багийн мэндчилгээ, хос дуу, гоцлол дуу, гурван тамирын уянга, вальс, задгай цагаан.
Спортын төрөл: Гар бөмбөг/ эр-3, эм-3/ Гир өргөх эр-1,эм-1/, шатар, 4*100/ эр-2, эм-2/ өрсөлдөж нийт багийн дүгнээр "Тэргүүн байр" Бумбат баг, "Дэд байр" Орхон баг, "Гутгаар байр" Асгат баг, "Тусгай байр" Жаргант баг тус тус байр эзэлсэн байна.
Нийт залуучуудынхаа дунд бөхийн барилдааныг зохион байгууллаа. Түрүү бөх З.Отгонжаргал, Үзүүр бөх М.Бат-Эрдэнэ, шовгийн 3,4-т А.Батжаргал, Б.Даваасүх нар тус тус шалгарлаа. 
Буянт-Орхон мал эмнэлэг "Азын сугалаа" сугалуулж, нийт иргэдэд гарын бэлэг гардууллаа.

Дэлгэрэнгүй ..

Баян-Уул багийн өдөрлөг амжилттай сайхан болж өндөрлөлөө. Урлагийн төрөл: мэндчилгээ, хос дуу, гоцлол дуу, яг түүн шиг, язгуур урлаг. Спортын төрөл: Гар бөмбөг /холимог/, олс таталт, 4*100, нум сум эдгээр төрлөөр өрсөлдөж Тэргүүн байр Наран баг, Дэд байр Арбулаг, Гутгаар байр Баянгол, Тусгай Баян-Уул баг тус тус эзэлсэн болно. Залуучуудын дунд хүчит бөхийн барилдааныг зохион байгууллаа. Түрүү бөх М.Эрхэмбаяр, Үзүүр бөх Өсөхбаяр, шовгийн 3,4-т Г.Ууганбаяр, Б.Баттулга нар эзэллэлээ.

Дэлгэрэнгүй ..
Хуудас:  1   2   3   4   5   6  ( 55 мэдээ )

Асуулт

Үр дүн

Вэб хандалт

Өнөөдөр:

27


Өчигдөр:

1


Сүүлийн долоо хоногт:

25


Нийт:

3487


© 2015, Булган аймгийн Могод сумын ЗДТГ.