Хуудас:  1   2   3   4   5   6  ( 55 мэдээ )

Монгол Улсын Ерѳнхийлѳгчийн зарлигаар Монголын ирээдүйн эзэд болсон хүүхдүүдийг төрүүлж, бойжуулсан гавъяатай эрхэм ээжүүдэд "Эхийн алдар" I,II дугаар зэргийн одон гардуулах ёслолын арга хэмжээ зохион байгуулагдлаа. “Эхийн алдар” I дүгээр зэргийн одонгоор М.Байгалмаа, “Эхийн алдар” II дугаар зэргийн одонгоор Д.Билэгтмаа, М.Чимгээ, Г.Одгэрэл, Б.Чулуунцэцэг, М.Золжаргал, Б.Энхтуяа, Д.Саранчимэг, "Дархан бэр"-ээр Ж.Цулбуур, Л.Оюунчимэг, Б.Буяндалай, О.Мѳнхгэрэл, Д.Эрдэнэцэцэг, Ш.Ариунжаргал, Б.Мягмаржаргал, Б.Долгоржав, З.Базарсад, Д.Саранчимэг, Д.Билэгтмаа, М. Чимгээ, Б.Уянга, С.Баярмаа, П.Ариунбилэг, Д.Цэцэгмаа, Б.Цэвэлмаа, Г.Наранцэцэг, Г.Мѳнхцэцэг, Н.Баярмаа , " Хатан бэр "-ээр Д.Болормаа, М.Золжаргал нар, "Ачлалт ээж" өргөмжлөлөөр Д.Лхагвасүрэн нар тус тус хүртлээ.Нийт шагнал хүртсэн ээжүүддээ хамгийн сайн сайхан эрүүл энхийг хүсэн ерөөе.

Дэлгэрэнгүй ..

Сар бүр уламжлал болгон зохион байгуулагддаг "Дуулах өдөр-Дуун цэнгүүн"-ийг ИТХ-ын ажлын алба 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр зохион байгууллаа. Цэнгүүний үйл ажиллагааг ИТХ-ын Төлөөлөгч Д.Зангад, Г.Уламжлал, Л.Гүррагчаа, П.Содномсайхан нар ивээн тэтгэж, ахмадуудын дунд хөгжөөнт тоглоом болон танин мэдэхүйн "АХА" тэмцээнийг зохион байгуулж шагнаж, урамшууллаа. Ахмадууддаа сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Урт наслаж удаан жаргах болтугай.

Дэлгэрэнгүй ..

Монгол Ви.И.Ти.Нет ТББ  малын гоц халдварт өвчин, малаас хүнд халдварлах өвчин, адууны 6 төрлийн өвчин, малын  зохистой эмчилгээний тухай сургалтуудыг тус тус зохион байгууллаа. Сургалтанд нийт 82 хүн хамрагдсан.   Малын эмнэлэгийн  эм тарианы азтан тодрууллаа.

Дэлгэрэнгүй ..

Булган аймгийн Газрын харилцаа, Иргэнийн бүртгэл, хууль эрх зүйн багийнхан манай суманд 2019 оны 04 дүгээр сарын 13 нд ажиллаж, төрийн албан хаагч ард иргэдэд  Иргэний бүртгэлийн тухай хууль, цахим бүртгэл, газар өмчлөх  тухай, бэлгийн замын халдварт өвчний тухай, хэрэглэгчийн тухай зэрэг хуулийн талаарх мэдээ, мэдээллийг хийсэн. Сургалтанд нийт 42 хүн хамрагдсан.

Дэлгэрэнгүй ..

Сумын хүнсний аюулгүй нь зөвлөл хүнсний үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуй нэгжүүдэд зөвлөмж хүргүүлж ажиллалаа.

Дэлгэрэнгүй ..

Цагдаагийн байгууллагаас зохион байгуулж буй "1-ХОРОМ" аяны хүрээнд Эрүүгийн хуулийн 11-р зүйл "Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг"-с урьдчилан сэргийлэх зорилгоор Могод сумын Төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуй нэгж, иргэдэд сургалт орж ажилласан байна.Могод сумын иргэд "1ХОРОМ" аянд нэгдэж байна.

НЭГ ХОРОМ УУРАА ТЭВЧИЖ ЧАДВААС
МЯНГА МЯНГАН АСУУДЛЫГ ТОЙРОН ГАРАХ БОЛНО
ЗАЛУУСАА

Дэлгэрэнгүй ..

Сумын Залуучуудын холбооноос 3 дугаар сарын 18нд “Аавдаа бичих захидал”-ын уралдааныг амжилттай зохион байгууллаа. Нийт 13 захидал ирснээс “Тэргүүн байр” А.Жавхлан өргөмжлөл, дурсгалын зүйл, 50000 төгрөг, “Дэд байр” Г.Амараа өргөмжлөл, дурсгалын зүйл, 30000 төгрөг,“Гутгаар байр” Б.Бямбатогтох өргөмжлөл, дурсгалын зүйл, 20000 төгрөг “Тусгай байр” Б. Мөнхжаргал нарын захидлууд шилдгээр   шалгарчээ. Өөрийнхөө  сэтгэлийн  гүн дэх  үгсээ бидэнтэй  хуваалцаж шагналын эзэд болсон та бүхэндээ талархсанаа илэрхийлье.

Дэлгэрэнгүй ..

Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 98 жилийн ойн баярт зориулан Соёлын төвийн хамт олноос "АЯЫГ ТАА" тэмцээнийг  Төр төсвийн байгуулага, 5 багийн ард иргэдийн төлөөлөл болсон залуусын дунд зохион байгууллаа.  Нийт 4 баг оролцсоноос  "Тэргүүн байр" 34-ээр баг өргөмжлөл 100000 төгрөг,  "Дэд байр" До ре ми баг өргөмжлөл 80000 төгрөг, "Гутгаар байр" Аялгуу баг өргөмжлөл 50000 төгрөг,  Тусгай байр 20000 төгрөгөөр тус тус шагнаж урамшууллаа. Ивээн тэтгэгч: "Өндөр шашир" ХХК-даа баярлаж талархсанаа илэрхийлж байна. Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.

Дэлгэрэнгүй ..

Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 98 жилийн ойн баярт зориулж эрчүүдийнхээ дунд  бооцоот "Гар бөмбөгийн тэмээн"-ийг зохион байгууллаа. Нийт 6 багийн тамирчид оролцсоноос "Тэргүүн байр" ЗДТГ-ын баг 90000 төгрөг, "Дэд байр" 5-р багийн баг 60000 төгрөг, "Гутгаар байр" ЭМТ-ийн баг  30000 төгрөгөөр  тус тус шагнагдлаа.

Дэлгэрэнгүй ..

Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 98 жилийн ойн баярт зориулан "Марш тактик" тэмцээнийг эрчүүдийнхээ дунд амжилттай сайхан зохион байгууллаа. Үүнд: Олс таталт, багийн гүйлт, буудлага /хэвтээ, суугаа, босоо байрлал/, гранат шидэлт, гир өргөлт эдгээр төрлүүдээр хурд хүч авхаалж самбаагаа сорин  нийт 6 баг оролцсоноос "Тэргүүн байр"  Баясгалант багийн Залуус баг өргөмжлөл, 50000 төгрөг  ,  "Дэд байр"  Засаг даргын Тамгын газрын баг өргөмжлөл,30000 төгрөгөөр  тус тус шагнаж урамшууллаа.

Дэлгэрэнгүй ..
Хуудас:  1   2   3   4   5   6  ( 55 мэдээ )

Асуулт

Үр дүн

Вэб хандалт

Өнөөдөр:

50


Өчигдөр:

1


Сүүлийн долоо хоногт:

25


Нийт:

3510


© 2015, Булган аймгийн Могод сумын ЗДТГ.