Хуудас:  1   2   3   4   5   6  ( 55 мэдээ )

3 дугаар сарын 13 нд Ерөнхий боловсролын сургууль 2018 оны үйл ажиллагааны тайлангаа ард иргэд,  төрийн байгууллагын ажилчин албан хаагч нарт  танилцуулж монгол хэл бичиг болон авхаалж самбаа сорьсон хөгжөөнт тэмцээнийг зохион байгууллаа. 

Дэлгэрэнгүй ..

2019 оны 3 дугаар сарын 7 нд Сумын "Хичээнгүй төгс ээж"-ээр  5-р багийн ахмад настан Ж.Ирина, "Бишрэлт төгс ээж"-ээр 4-р багийн ахмад настан Ч.Даваа, "Буян төгс ээж"-ээр 2-р багийн ахмад настан Г.Отгон, "Энэрэлт төгс ээж"-ээр 5-р багийн ахмад настан Г.Дарамрагчаа, "Ачлал төгс ээж"-ээр 2-р багийн ахмад настан Д.Даваажав нар тодорлоо. Монголын гэр бүлийг алдаршуулах төвийн нэрэмжит шагнал "Ачлалт ээж"-ээр 4-р багийн ахмад настан З.Даваасүрэн, "Дархан бэр"-ээр 1-р багийн малчин Б.Нансалмаа нар тус тус тодорлоо. Урт наслаж, удаан жаргах болтугай.

Дэлгэрэнгүй ..

2019 оны 01 дугаар сарын  09-нд Засгийн газрын хуралдаанаар Улсын аварга малчин, саальчин, фермер тариаланч хошой аварга малчин, аварга тариаланч хамт олныг тодрууллаа. Могод сумын Баянгол багийн Улсын сайн малчин, зөвлөх малчин, МАА-н Хүндэт Профессор Жадамбын Батцэнгэл Улсын хошой аварга малчин болсонд баяр хүргэж цаашдын ажил амьдралд нь аз жаргал,  эрүүл  энхийг хүсэн ерөөе. Мал сүрэг нь түм бумаар өсөх болтугай.

Дэлгэрэнгүй ..

Булган аймгийн Могод сумын Баянгол багийн Улсын сайн малчин, 2 мянгат малчин Ж.Батцэнгэл нь Монголын МАА-н "Хүндэт профессор" цол хүртлээ

Дэлгэрэнгүй ..

2018-11-16 02:45:35

Төрийн албан хаагчдын өдөрт зориулсан 3 сарын аян хүрээнд ЗДТГ-ын албан хаагчдын дунд 60 секунт, хөгжөөнт тоглоом, олс таталт, гар бөмбөг, сагсан бөмбөгийн тэмцээнийг тус тус зохион байгууллаа.

Дэлгэрэнгүй ..

КАМЕРТАЙ БОЛЛОО

2018-01-26 08:29:40

Амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөө гэмт халдлагаас хамгаалахад ашиглаж болох шинэ дэвшилтэд хяналтын 2 эрэгдэг, дөрвөн чиглэлийн 4 камертай боллоо. 

Дэлгэрэнгүй ..

2017 оны 07 сарын 23 нд 3-р багийн мянгат малчин Ж.Батцэнгэл өөрийн хөрөнгөөр багийн төвөө шинээр барьж нээлтийн үйл ажиллагаагаа, багийн өдөрлөгтэйгөө хамтран зохион байгууллаа. Ийнхүү  нээлтийн арга хэмжээнд Булган аймгийн  ЗДТГ-ын дарга Б.Ууган, хөдөлмөр халамж үйлчилгээний дарга, сумын ард иргэд өргөнөөр оролцлоо.

 

Дэлгэрэнгүй ..

Урлаг,спортын тэмцээнд нийт 7 баг оролцсоноос 1-р байр ЗДТГ-ын lll-р баг, 2-р байр Цаг уур өртөөний хамт олон, 3-р байр ЗДТГ-ын ll-р баг, тусгай байр ЗДТГ-ын l-р  баг нар тус тус байр эзлэж өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнуулав.

Дэлгэрэнгүй ..

Эгэл төрх,энэрэх ухаан, өгөөмөр сэтгэл, эрхэм сайхан бүхнээрээ энэ хорвоог сүлж өрх гэрээ гийгүүлэн, амьдрал  жаргалаа  гэрэлтүүл, үр хүүхдээ олны зэрэгт хүргэн зөв сайхан өсгөн хүмүүжүүлсэн өргөн монголын хатан гоо, өнөр бүлийн цэцэн гоо таны нутаг усандаа хүндэтгэлийг  тань үнэлж  "АЧЛАЛТ ТӨГС ЭЭЖ"-ээр 4-р багийн Жамъян овогтой Ням-Осор, "БИШРЭЛТ ТӨГС ЭЭЖ"-ээр 1-р багийн  Лхамсүрэн овогтой Пүрэвсүрэн, "БИШРЭЛТ ТӨГС ЭЭЖ" -ээр 5-р багийн Дашзэвэг овогтой Мягмарсүрэн,  "ЭНЭРЭЛТ ТӨГС ЭЭЖ"-ээр  2-р багийн  Нацаг овогтой Лхагвадулам, "БУЯНТ ТӨГС ЭЭЖ"-ээр Дорж овогтой Должинсүрэн нарыг  тус тус өргөмжлөгдлөө. 

 

Дэлгэрэнгүй ..
Хуудас:  1   2   3   4   5   6  ( 55 мэдээ )

Асуулт

Үр дүн

Вэб хандалт

Өнөөдөр:

21


Өчигдөр:

1


Сүүлийн долоо хоногт:

25


Нийт:

3481


© 2015, Булган аймгийн Могод сумын ЗДТГ.