Хуудас:  1   2   3   4   5   6  ( 55 мэдээ )

Сумын 2015 оны 1-р улирлын Шуурхай зөвөлгөөнийг 2015 оны 5 дугаар сарын 11 ны өдөр хийж, төрийн албан хаагчдын 1-р улиралд хийж гүйцэтгэсэн ажлын тайлан мэдээллийг сонсож Сумын Засаг дарга үнэлэлт дүгнэлт өгч цаашид хийж гүйцэтгэх ажлын үүрэг чиглэл өгөв.

 

    Булган аймгийн хэмжээнд гарч буй зам тээврийн осол, хэргийн дийлэнхи хувь нь замын нөхцөлд хурд хэтрүүлсэнээс үүдэн гардаг. Үүнээс урьчдилан сэргийлэх зорилгоор ГХУСАЗЗөвлөлөөс хөрөнгийг нь шийдвэрлэж Амеркийн нэгдсэн улсад үйлдвэрлэсэн МНВ маркын хурд хэмжигчийг 7.5 сая төгрөгөөр худалдан авч ХАБХ тасгийн албан хэрэгцээнд ашиглаж байна.
    "Жолооч та бүхэн хот хоорондын замд хурдыг тогтоосон хэмжээнд тохируулан явж өөрийн болон бусдын амь насыг болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэнэ гэдэгт итгэж байна. Хурдыг тогтоосон хэмжээнээс хэтрүүлсэн тохиолдолд ЗХТХ-р арга хэмжээ тооцож ажиллана" хэмээн ХАБХ тасгийн дарга цагдаагийн дэд хурандаа Д.Ууганбаяр ярьж байна.

      UBS телевизийн "Улс төрд шинэ манлайлагч" шоуны шилдэг 30 оролцогчийн нэг, Монгол улсын Их сургуулийн Эдийн засгийн сургуулийн Бизнесийн багш, Булган аймгийн Могод сумын уугуул Содномдоржийн Санасэр Булган нутагтаа хүрэлцэн ирж, аймгийн удирдах ажилтнууд, сумдын Засаг дарга нар, Залуучууд, байгууллагуудад  Анхдагч=Манлайлал, Шилэн данс, эдийн засгийн сэдвүүдээр илтгэл танилцуулж нийт дүнгээр 300 гаруй иргэд оролцлоо. UBS телевизийн "Улс төрд шинэ манлайлагч" зорилтот шоу нэвтрүүлгийн баг хамт ирж уулзалт, лекцүүд болон аймаг орон нутгийн талаарх мэдээллийг бэлтгэлээ.

      Дэлгэрэнгүй ..

      УИХ Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийг шинэчлэн баталснаар даатгуулагч эмнэлгээ сонгож үйлчлүүлэх боломжтойгоос гадна өндөр өртөгтэй үйлчилгээ авах тохиолдолд зардал нь хүрэхгүй бол гэр бүлийн гишүүнийхээ даатгалыг шилжүүлж ашиглах зэрэг боломжууд нээлттэй болсон юм. Уг хууль 2015 оны долдугаар сарын 1-нээс эхлэн хэрэгжинэ. Хуульд ямар боломжууд тусгасан талаарх мэдээллийг багцлан хүргэе.

      Дэлгэрэнгүй ..

      Монгол улсын Ерөнхийлөгчийн 158-р зарлиг , МУ-н ЗГ-н "Ном" , аймгийн Засаг даргын Шинэ Булган мөрийн хөтөлбөрийн 52,9 дэх заалтыг хэрэгжүүлэх, ажлын хүрээнд иргэд, өрх бүрийг номтой нөхөрлүүлэх, номын ач тусыг танин мэдүүлэх, шинэ номын сурталчилах, зохиолч уран бүтээлчидтэй уулзалт хийх, лекц унших зэрэг соён гэгээрүүлэх ажил зохион байгулах зорилготой "Нэг өрх- Нэг шинэ ном" номтой нөхөрлөгч Булганчууд өдөрлөг 2015 оны 04 дүгээр сарын 07-08-ны өдрүүдэд Булган сумын Соёлын төвд зохион байгуулагдаж байна. 
      Тус өдөрлөгийн хүрээнд номын үзэсгэлэн худалдаа, "Ном эрдэм" зохиолч уншигчдын уулзалт, СГЗ Д.Урианхайн сэдэвчилсэн номын үзэсгэлэн, Бүх нийтээрэ номтой нөхөрлөе лекц, уралдаан цэнгээнт АХА тэмцээн, Ардын аман зохиол, Монгол тоглоом наадгайн тэмцээнүүд зохиогдож байна.

        Аймгийн Засаг даргын “Шинэ Булган” мөрийн хөтөлбөрийн “Архигүй Булган” дэд хөтөлбөрийн сургагч багш нарын сургалт 3 өдрийн турш амжилттай болж өндөрлөлөө. Аймгийн Засаг даргын тамгын газрын Хууль зүйн хэлтсээс санаачлан “Монгол өрх” ТББ-тай хамтран зохион байгуулж буй уг сургалтанд 16 сум 1 тосгоны хөтөлбөр хэрэгжүүлж буй сургагч багш нар, ЭМГ, ХГБХХ-н мэргэжилтнүүд  хамрагдлаа.  Сургалтын хаалтын үйл ажиллагаанд “Архигүй Булган” хөтөлбөрийн ажлын хэсгийн ахлагч, аймгийн ЗДТГ-н дарга Л.Батболд,  “Архигүй Булган” хөтөлбөрийн санаачлагч, аймгийн Засаг дарга Д.Эрдэнэбат нар хүрэлцэн ирж сургалт зохион байгуулж буй ТББ-н багш нар, сумдын сургагч багш нартай уулзалт хийлээ. “Архигүй Булган” хөтөлбөр энэ жил иргэдийн эрүүл зөв дадал, хүүхэд багачуудын эерэг хандлагад сургахад чиглэх гэнэ. 

          Туурга тусгаар, бүрэн эрхт, эрх чөлөөт Монгол Улс гурван сая дахь иргэнээ тосож авлаа. Хүний сайн, нутгийн сайхан цогцолсон Булган аймгийнхаа “3 САЯ ДАХЬ ИРГЭНИЙ ҮЕ ЧАЦУУТАН” болж түмэн олныхоо магнайг тэнийлгэж төрсөн Анударь овогтой Хэрлэндээ төр түмнээ төлөөлөн чин сэтгэлийн сүүн мялаалга өргөн анхдагчид, аваргууд, баатруудын өлгий Булган нутгийнхаа нэрийг дуурсгаж, алдартны буухиаг үргэлжлүүлсэн сайн хүн болж өсч торнихын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.

            Лаборатори сургуулиудад Суурь боловсролын шинэчилсэн хөтөлбөрийг турших сургалт 2015.01.20-23-ны хооронд амжилттай болж өндөрллөө. Орон даяар энэхүү сургалтыг бүсчилэн зохион байгуулсан ба лаборатори сургуулийн мэргэжлийн багш нар, боловсролын газрын мэргэжилтнүүд хамрагдлаа.

            Дэлгэрэнгүй ..

            Жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг, алба хаагчдаас цэргийн бэлтгэл, сургуулилт, бие бялдар, сэтгэл зүйн тэсвэр тэвчээр, ур чадварыг шаардсан, аливаа бэрхшээлийг даван туулах, өөрийгөө удирдан захирах арга барилыг эзэмшүүлдэг ач холбогдолтой Булган аймгийн хүчний байгууллагуудын дундах "Марш тактик"-ийн тэмцээн өнөөдөр Хялганат тосгонд эхэлж байна.

              Хуудас:  1   2   3   4   5   6  ( 55 мэдээ )

              Асуулт

              Үр дүн

              Вэб хандалт

              Өнөөдөр:

              46


              Өчигдөр:

              1


              Сүүлийн долоо хоногт:

              25


              Нийт:

              3506


              © 2015, Булган аймгийн Могод сумын ЗДТГ.